Дэлхий маань диваажин болно
Дээвэр дээрээ амьдардаг болно
Хамаг амьтан далавчтай болно
Хар хэрээ дуулдаг болно
Охид хувцас өмсөхөө болино
Орон гэрээ цэцгээр гоёдог болно
Бэх нь дуусдаггүй үзэгтэй болно
Би дандаа шүлэг бичдэг болно
Энэ дэлхийн бүх бүсгүйд дурладаг болно
Эхнэр маань тоохчгүй инээдэг болно
Эхнэр маань ч бас бүх эрчүүдэд дурладаг болно
Энүүхэндээ би л жаахан дургүй байдаг болно
Дэлхий маань диваажин болно
Дээр нь би л жаахан.......
Saturday, March 27, 2010
Нэгэн хайрын түүх(өгүүллэг)
Зуны орой цонхоор зөөлөн салхи шившин үлээгээд гадаа хүүхдүүд тоглох нь тод сонсогдоно. Гэртээ мөрөөдөлд автан суух нь бас ч тийм муу зүйл биш шүү ингээд сууж гадаа машин сигнаалдаад Боогий гээд дуудвал гэж мөрөөдөж эхэлмэгцээ Болор-Уянга бодолоосоо өөрөө ичин эргэн тойрноо харсанаа хэн нэгэн хүн байхгүйд санаа амран эргэн хэвтлээ. Болор-Уянга одоо хоринхоёр настай нэгэн хувийн сургууль төгсөөд одоохондоо ажилгүй гэрээ л шахам байгаа бүсгүй билээ. Ганаа хэмээх нэгэн залуутай оюутан байхдаа үерхэж байсан боловч тэгэс хийгээд л салсан одоо юунаас ч болоод салсанаа санадаггүй юм ........
Чи бид 2(өгүүллэг)
Чи бид 2-ын хамтдаа алхаж явсан тэр гудамж, тоглодог байсан тэр тоглоомын талбай. Миний хувьд хэзээ ч мартагдахааргүй тэр л дурсамжийг чи минь надад үлдээсэн. Чамайг сүүлдээ худлаа шалтаг хэлээд гэрээсээ ч гарахаа болих үед чинь надад хайргүй болчихсон эсвэл өөр хүнд хайртай болчихож гэж бодон өдөр бүр чимээгүй уйлдаг байлаа. Тэр үед чи минь 19-тэй харин би дөнгөж 17-той байсан.
Яаж тийм аймшигтай өвдөлтийг шүдээ зуун,нүдээ анин шөнө унтаж ч чадахгүй,сүүлдээ бүр хэвтэж ч чадахгүй болтлоо тэсч чаддаг байнаа. Чи минь ээж аавдаа миний тухай түүнд минь юу ч битгий дуулгаарай гэж хэлснийг чинь би дараа нь сонссоон. Намайг, бас өөрийнхөө хайртай бүх л зүйлээ орхин явсан тэр хар өдөр. Тийм аймшигтай зүйлийг сонсох гэж би хорвоод төрөөгүй байлтай.

Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг, Цаг хугацаа, Бардам зан, Аз жаргал
Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.
Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Эд хөрөнгө “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуйхад тэр “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явъя” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна” хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.

Хайрын зурвас(өгүүллэг)
Зуны өглөөний цэнгэг бүлээн агаар, болжморын уран жиргээтэй хамт нээлттэй орхисон тагтны хаалгаар урсан ирж, жаргалтай сайхан зүүдэндээ инээмсэглэн нойрсож буй залуу хөвгүүнийг илбэн сэрээлээ. Хөвгүүн сайхан зүүднээсээ хагацсандаа сэтгэл дундуур байгаагаа илтгэн хөнжилдөө улам шигдэн зүүдэндээ уулзсан үлгэрийн дагина мэт үзэсгэлэнт охиныг бодон хэвтсээр л байв.
Subscribe to:
Comments (Atom)