Дэлхий маань диваажин болно
Дээвэр дээрээ амьдардаг болно
Хамаг амьтан далавчтай болно
Хар хэрээ дуулдаг болно
Охид хувцас өмсөхөө болино
Орон гэрээ цэцгээр гоёдог болно
Бэх нь дуусдаггүй үзэгтэй болно
Би дандаа шүлэг бичдэг болно
Энэ дэлхийн бүх бүсгүйд дурладаг болно
Эхнэр маань тоохчгүй инээдэг болно
Эхнэр маань ч бас бүх эрчүүдэд дурладаг болно
Энүүхэндээ би л жаахан дургүй байдаг болно
Дэлхий маань диваажин болно
Дээр нь би л жаахан.......
Saturday, March 27, 2010
Нэгэн хайрын түүх(өгүүллэг)
Зуны орой цонхоор зөөлөн салхи шившин үлээгээд гадаа хүүхдүүд тоглох нь тод сонсогдоно. Гэртээ мөрөөдөлд автан суух нь бас ч тийм муу зүйл биш шүү ингээд сууж гадаа машин сигнаалдаад Боогий гээд дуудвал гэж мөрөөдөж эхэлмэгцээ Болор-Уянга бодолоосоо өөрөө ичин эргэн тойрноо харсанаа хэн нэгэн хүн байхгүйд санаа амран эргэн хэвтлээ. Болор-Уянга одоо хоринхоёр настай нэгэн хувийн сургууль төгсөөд одоохондоо ажилгүй гэрээ л шахам байгаа бүсгүй билээ. Ганаа хэмээх нэгэн залуутай оюутан байхдаа үерхэж байсан боловч тэгэс хийгээд л салсан одоо юунаас ч болоод салсанаа санадаггүй юм ........
Чи бид 2(өгүүллэг)
Чи бид 2-ын хамтдаа алхаж явсан тэр гудамж, тоглодог байсан тэр тоглоомын талбай. Миний хувьд хэзээ ч мартагдахааргүй тэр л дурсамжийг чи минь надад үлдээсэн. Чамайг сүүлдээ худлаа шалтаг хэлээд гэрээсээ ч гарахаа болих үед чинь надад хайргүй болчихсон эсвэл өөр хүнд хайртай болчихож гэж бодон өдөр бүр чимээгүй уйлдаг байлаа. Тэр үед чи минь 19-тэй харин би дөнгөж 17-той байсан.
Яаж тийм аймшигтай өвдөлтийг шүдээ зуун,нүдээ анин шөнө унтаж ч чадахгүй,сүүлдээ бүр хэвтэж ч чадахгүй болтлоо тэсч чаддаг байнаа. Чи минь ээж аавдаа миний тухай түүнд минь юу ч битгий дуулгаарай гэж хэлснийг чинь би дараа нь сонссоон. Намайг, бас өөрийнхөө хайртай бүх л зүйлээ орхин явсан тэр хар өдөр. Тийм аймшигтай зүйлийг сонсох гэж би хорвоод төрөөгүй байлтай.

Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг, Цаг хугацаа, Бардам зан, Аз жаргал
Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.
Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Эд хөрөнгө “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуйхад тэр “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явъя” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна” хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.

Хайрын зурвас(өгүүллэг)
Зуны өглөөний цэнгэг бүлээн агаар, болжморын уран жиргээтэй хамт нээлттэй орхисон тагтны хаалгаар урсан ирж, жаргалтай сайхан зүүдэндээ инээмсэглэн нойрсож буй залуу хөвгүүнийг илбэн сэрээлээ. Хөвгүүн сайхан зүүднээсээ хагацсандаа сэтгэл дундуур байгаагаа илтгэн хөнжилдөө улам шигдэн зүүдэндээ уулзсан үлгэрийн дагина мэт үзэсгэлэнт охиныг бодон хэвтсээр л байв.
Хүн-Од
Би өчигдөр 4-р ангийн нэгэн хүүхэдээс зөвлөхийг хүссэн захиа авлаа.
“Би ээжийгээ баярлуулж тулд түүнд бэлэг авч өгөх гэсэн юм. Даанч надад дөнгөж 329 иэн л байгаа. Энэ мөнгөөр эмэгтэй хүнийг баярлуулхаар юу худалдаж авч болох бол?” гэсэн утгатай байлаа. Үнэндээ тэр хүүгийн ээж нь хорт хавдартай бөгөөд удаан амьдарч чадахгүй болжээ. Харин хүү энэ тухай яахин мэдэх билээ.

letter
Dear Dad,
$chool i$ really great. I am making lot$ of friend$ and $tudying very hard. With all my $tuff, I $imply can’t think of anything I need. $o if you would like, you can ju$t $end me a card, a$ I would love to hear from you.
Love,
Your $on
The Reply:
Dear Son,
I kNOw that astroNOmy, ecoNOmics, and oceaNOgraphy are eNOugh to keep even an hoNOr student busy. Do NOt forget that the pursuit of kNOwledge is a NOble task, and you can never study eNOugh.
Love,
Dad
Тэр уурлачихаж
Тэр уурлачихжээ. Яасныг нь мэдэхгүй ч нэг харахад уурлачихсан байх нь тэр. Эргэн тойрноо сайтар харсан боловч уурлахаар юм юу ч олж харсангүй. Гайхширлаа. Яриандаа болоод хэзээ уурласныг нь, уурлаад хэр зэрэг удаж байгааг нь мэдээгүй байлаа би. Бодлоо. Ерөөсөө уурыг нь гаргая. Уурлуулж лав болохгүй. Ууртай байна гэдэг чинь сайхан юм биш шүү дээ. Сайхан санаа олсондоо баярлав. Уурыг нь гаргаад хөгжөөгөөд өгье тэгвэл. Өмнө нь очиж зогсоод Евгений Онегин дуурийн Ленскийн дуулдаг хэсгээс уянгалуулан дуулав. Болсонгүй. За хоолой хүрээгүй байх нь. Үл мэдэх цэцэгхэн хотхонд нэвтрүүлгийн өхөөрдөм хэсгээс жүжиглэв. Тоосонгүй. Үнэмшилгүй харагдаж. Хунт нуурын гоцлол хэсгээс бүжиглэж үзүүлэв.
Нэгэн хаан
Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж :
- Өвгөн гуай, та ийм настай хүн байж хэзээ энэ модныхоо жимсийг авна гэж суулгаж байгаа юм бэ? Алимны мод ургаж гүйцээд жимсээ өгөх үе хүртэл нь та хүлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув.
Өвгөн хариуд нь:
- Би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа. Тэд ч гэсэн тарьж байхдаа хүлээж байгаад иднэ гэж тариагүй байлгүй дээ. Одоо миний тарьж байгаа модны ургацыг би биш юмаа гэхэд миний үр, ач, гуч нар хураах юмаа гэлээ.

Баялан Амжилт Хайрын тухай үлгэр
Нэгэн бүсгүй гэрээсээ гартал урт цагаан сахалтай гурван өвгөн байшингийнх нь өмнө сууж байна гэнэ. Бүсгүй тэднийг хараад таниагүй боловч нутгийн сайхан заншлын дагуу “Би та нарыг огт танихгүй юм байна. Гэхдээ та нар өлсөж ядраа байлгүй дээ. Манайд ороод идээ, ундаа зооглоно уу?” хэмээн урьжээ. Тэгтэл өвгөд “Танай гэрийн эзэн чинь гэртээ байгаа юу?” гэж сайхан зантай эмэгтэйгээс лавлав.
“Үгүй ээ, нөхөр маань ирээгүй байна” гэж бүсгүй хэлэхэд
“За тэгвэл танайд орж чадахгүй юм байна” хэмээн өвгөд хариулжээ.
“Үгүй ээ, нөхөр маань ирээгүй байна” гэж бүсгүй хэлэхэд
“За тэгвэл танайд орж чадахгүй юм байна” хэмээн өвгөд хариулжээ.
Гутрангуйн гамшиг
Ник галт тэрэгний депод ажилладаг, ажилсаг, хүчтэй, сайн ажилчин байлаа. Найзуудтайгаа ойлголцдог, хүмүүстэй элэгсэг харьцдаг, ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг байсан учир хүн бүр түүнд сайн байдаг байлаа. Түүний нэг сул тал нь гэвэл бүх юмыг муу талаас хардаг, бүх юмыг болохгүй, бүтэхгүй гэж байнга болгоомжлол айдас дунд байдаг байв. Ямар нэг ажил хийхээсээ өмнө ч юмуу аль эсвэл ямар нэг зүйл тохиолдоход хамгийн муу үр дагаварыг нь боддог нэгэн байлаа.
Ажилаа дуусахаар намайг хайрлаарай
Ээжийгээ гаднаас орж ирэв үү үгүй бяцхан хүү баярлан:
- Ээжээ өнөөдөр манай цэцэрлэг дээр юу болсон гэж бодож байна?
- Утсаар ярьж байгааг минь харахгүй байна уу?
Ээж нь утсаар ярих дуртай, аав нь машинд дуртай. Утас, машины тухай яриа гараад эхлэхэд бүх ажлыг хойшлуулдаг байлаа. Бас гэрт зочин ирэх болоход хүүг хэн ч тоодоггүй. Яалтай ч билээ.
Ээж нь утсаа хаалаа. Гал зуухнаас сав суулга, халбага сэрээний чимээ хангинаж эхлэхэд хүү ээжийнхээ дэргэд гүйж очоод хайр хүргэм царай гарган

Гэмшил
Та ямар намайг хүн гэж тоодог биш, ингэж байхаар анхнаасаа төрүүлээгүй бол дээр байсан юм” гэсээр Бадрал хаалга саван гарч түргэн түргэн алхлав. Түүний ард нугаснаасаа салах шахам савуулсан хаалга гунигтайяа чийхарч асгарах бороонд норсоор үлдлээ. Цухалдсандаа багтрах шахсан Бадрал гарынхаа араар нулимсаа хайнгахан арчаад юу ч юм амандаа үглэнэ.
Хэрэв хэн нэг нь түүний хажууд байсан бол гомдож цөхөрсөн өнчин хүүгийн зовлонг ойлгох хүнгүй, нулимсаа урсгаж яваа Бадралыг харахад хичнээн өрөвдөлтэй дүр зураг бууна гэхэв. Гэхдээ “-Муу ч гэсэн намайг төрүүлсэн ээж минь шүү дээ, би арай л хатуу үг хэлчихлээ, энэ муу уурыг дээ” гэж бодохоос эргээд ормоор санагдавч, Загдад бууж өгөхгүйн төлөөх шаралхуу зандаа хөтлөгдөн: “Гэхдээ л энэ муу Загд” гэснээ гараа зангидан шууд л гудамжны үзүүр лүү зүглэв.
Subscribe to:
Comments (Atom)